МБОИЗ, БОАЖЯамтай хамтран сургалт зохион байгууллаа/Organized training in cooperation with MECC, Ministry of Environment and Tourism
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар орон нутагт сургалт хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ сургалт хэлэлцүүлгийг БОАЖЯ-тай хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд МБОИЗ, НҮБ-ийн Биофин-2 төсөл, Хайнс Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр гурван аймгийн төрийн албан хаагчид, байгаль хамгаалагчдын дунд зохион байгуулж байна.
Эхний аймаг Сэлэнгэ: МБОИЗ ТББ-н Гүйцэтгэх захирал Т.Цэрэн тус хэлэлцүүлэгт “Байгалийн нөөц ашиглалтад төрийн бус байгууллагын хяналт, БНАТ хуулийн хэрэгжилтийг сайжруулах арга зам” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. -Асуудалд төлөвлөлт зохион байгуулалтын ажил орхигдож байгааг дурьдаж цаашид Төр, Иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, хяналт үнэлгээ ямар байвал ажил урагштай явах талаар хуулиудын зүйл заалтуудаас иш татан дэлгэрэнгүй танилцууллаа. -Урамшууллын механизмыг нь хуулинд байгаагаар хэрэгжүүлчихвэл хуулийн хэрэгжилт сайжирч ажил урагшлах боломжтойг…,ТББ-н оролцоог нэмэгдүүлж өгөхийг онцлов. -Иргэдээс санал авах нь маш олон хүнийг идэвхжүүлж асуудалд олон талын оролцоог хангах боломжтойг онцлон танилцууллаа.
МБОИЗ-н гишүүн, Байгаль хамгаалагчдын холбоо ТББ-н тэргүүн Б.Эрдэнэцолмон “Ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийн арга хэмжээнд ИНБ-н оролцоотой хамтран хэрэгжүүлэх нь” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.
Дархан-уул аймгийн “Гэр бүл,Хүүхэд,залуучуудын хөгжлийн газар”-т БОАЖя-ны мэргэжилтнүүд, Биофин төслийн мэргэжилтнүүд, Дархан-уул аймгийн Байгаль орчны газар, төрийн байгууллагын ажилчид, байгаль хамгаалагчид, төрийн бус байгууллагын гишүүдийн олон талын оролцоотой тус сургалт, хэлэлцүүлэг амжилттай үргэлжилсээр.Тэд хуулийн хэрэгжилт, гарц шийдлийн талаар, тулгамдаж буй асуудлаар хэлэлцэв.
Удаах аймаг Орхон: “Байгалийн нөөц ашиглаад түүндээ татвар төлөх нь хуулиар хүлээсэн үүрэг. Татвараа байгальдаа эргүүлээд зарцуулах нь ч хуулиар хүлээсэн үүрэг. Хууль хэрэгжилтийг сайжруулахаар Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл -ийн гишүүд, дэмжигчид зорьдог. Дээрх татвар төлөлт, түүнийгээ эргээд захиран зарцуулж буйд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд хягалт тавьж, саналаа хэлж, хамтран ажиллах нь чухал…” хэмээн тус арга хэмжээнд оролцогч МБОИЗ-ийн Гүйцэтгэх захирал Т.Цэрэн онцлоод Эрдэнэт, Булган аймгаас оролцогчдод хариуцлагатай байхыг сануулан ажлын амжилт хүслээ.