Хариуцлагатай уул уурхай салбар өдөрлөгүүд

УУХҮЯ, АМГТГ, МУУҮА болон ОҮИТБС-ын ажлын алба хамтран 2023 онд бүсчилсэн өдөрлөг хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан бөгөөд МБОИЗ ОҮИТБС-ын ажлын хэсэгт багтдагийн хувьд тус өдөрлөгүүдэд тухай бүр төлөөлөл оролцуулан саналуудаа хэлж үзэл бодлоо илэрхийлж байлаа.

2023 оны 07р сарын 2-3 ны өдрүүдэд Төвийн бүсийн чуулган нь Дархан-Уул аймагт болж өдөрлөгт оролцсон МБОИЗ-ийн төлөөлөл “Хариуцлагагүй, хууль журам зөрчсөн уул уурхайн компаниудтай төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хариуцлагатай гэгддэг хууль ном журмаар нь ажиллаж буй компаниуд нэгдэж үйл ажиллагааг нь таслан зогсоож байж үр дүнд хүрнэ гэдгийг онцоллоо” Хууль зөрчсөн, зөрчдөг компаниудыг нэг мөр цэгцэлж, эвдэж сүйдсэн 27.500 га газрын нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийсний дараа уул уурхайн салбарт иргэдийн итгэл нэмэгдэж, дахиж тусгай зөвшөөрөл олгох эсэх дээр дэмжлэг үзүүлнэ…гэнэ

2023 оны 9-р сарын 14, 15-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод Баруун бүсийн “Хариуцлагатай уул уурхай” өдөрлөгийг зохион байгуулсан.

Уг чуулга уулзалтад УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ, Экологийн цагдаагийн алба, Иргэний нийгмийн байгууллагуудын “Төлсөн авснаа нийтэл-ТАН” эвсэл, Монголын Байгаль орчны иргэний зөвлөл, Австрали-Монголын АМЕП-2 хөтөлбөр, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын Засаг даргын тамгын газар, ОҮИТБС-ын дэд зөвлөл, орон нутгийн иргэд, Хан-Алтай ресурс, МоЭнКо, Иннова Минерал, Макс групп, Монголын үндэсний ховор элемент корп компаниуд зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд, төлөөлөгчид оролцсон байна. Өдөрлөгийн үеэр танилцуулсан асуудлууд нь эрдэс баялгийн салбарт төрөөс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах талаар баримталж буй бодлого, арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилт, уул уурхайн салбарын нөлөөлөл, хариуцлагатай уул уурхай, хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа, олон улс дахь хариуцлагатай уул уурхайн сайн жишиг, уул уурхай ба орон нутаг, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ач холбогдол, орон нутаг уул уурхайн ил тод байдлыг хангахад тулгарч буй сорилт, бэрхшээл, сайн туршлага болон баруун бүс дэх орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт зэрэг олон чухал сэдвээр танилцуулга хийж, харилцан ярилцаж панел хэлэлцүүлэг хийж хамтран ажиллаа. Өдөрлөгт оролцсон төлөөлөл Хан Алтай ресурс уурхайд очиж үйл ажиллагаатай нь танилцлаа.

Зүүн бүсийн “Хариуцлагатай уул уурхай” чуулга уулзалт 2023 оны 11-р сарын 16-17 өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод эхэлж байна.Чуулганы зочин илтгэгчид эрдэс баялгийн салбарт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд төрөөс баримталж буй бодлого, өнөөгийн нөхцөл байдал болон тус салбарт байгаль орчныг хамгаалах чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, түүний хэрэгжилтийг танилцуулна. Мөн уул уурхайн салбарын эерэг, сөрөг нөлөөлөл тэр дундаа хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны нөлөөллийг онцолж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд иргэний нийгэм, орон нутгийн оролцоог хэрхэн хангах асуудлыг хэлэлцэлээ. Чуулганд БОАЖЯ, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн ЗДТГ, Экологийн цагдаагийн алба, ТАН эвсэл, МБОИЗ, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн иргэд болон зүүн бүсэд ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН байгууллагын төлөөллүүд оролцсон байна.