УС БОЛ УЛС ОРНЫ ХАМГИЙН ҮНЭТ БАЯЛАГ/Water is the most valuable resource of the country

0
150

УСНЫ ГАЗАР -ын дарга, усны салбарт нэгэн цаг үед зорилго, үнэт зүйл нэгтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа З.Батбаяртай Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн хамт олны төлөөлөл уулзаж өмнө нь зорьж байсан ажлуудаа урагшлуулах, усны салбарын хөгжил, дэвшилд үр дүнтэй хамтран ажиллах ажлуудыг ярилцлаа…

Заримыг дурдвал: -Усны төлбөрийн хэрэгжилт, үнэлгээ, хууль эрхзүйн орчныг сайжруулах -Ус ашиглуулсны дүгнэлтүүдэд дүн шинжилгээ хийх, сайжруулах -Хаягдал усны дүгнэлтийг сайжруулах – Цэвдэгшилтэй хөрсний нөхөн сэргээлтийн стандарт гаргах -Хөв цөөрөм байгуулахад олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх – Усны тооллогод иргэд, ИНБ-уудыг оролцуулдаг байх. -Буруу тогтоосон хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох -“Урт нэртэй хууль”-ийн үйлчлэлийг сэргээхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг авах…гэх мэт…

Усны газар нь лхагва гараг бүр 18.00 цагаас “Усны газар”-ын хурлын танхимд иргэдтэй уулзах цаг гаргаж байгаа юм байна. Усны асуудлаар бодит кейс, баримттай очиж холбогдох хүмүүсээр нь шийдвэрлүүлэх, мөн санал шүүмжээ хэлж, хамтран ажиллаж болох нь… Нэг төрийн байгууллагын босго иргэддээ намхан байж, гарах шийдвэр нь ойр байх нь үнэхээр сайхан санаачлага байлаа.

Ус хамгаалагдаж, хуримтлагдаж, үнэ цэнтэй байхын төлөө хамтдаа