“Монголын Тандан судлаачдын холбоо” ТББ-ын тэргүүн Б.Эрдэнээр ахлуулсан баг Азийн Хөгжлийн Банк (ADB) -ны төв оффист уригдан, багийнхаа гишүүдийн төлөөлөлтэй хамт Монгол улсынхаа нэрийг дуурьсгаж ажил хэрэгч 2 өдрийг үдээд иржээ. 2020 оны сүүлээр АХБ-аас Ази-Номхон далайн орнуудын ТББ-дын дунд зарласан тендерт MRSS-Монголын тандан судлаачдын холбоо ТББ (MRSS-Mongolian remote sensing society) Монголын 26 ТББ-дын консорциум байгуулж оролцсон.
Тэд багаа зөвхөн Монголчуудаар бүрдүүлж, Монголын судлаачид, Монголын ТББ-ын өрсөлдөх чадвар дэлхийн түвшинд хүрснийг нотлох, манлайллаа харуулж ажиллах том амбицтай оролцсон байна. Тэд ЧАДЖЭЭ. Анх тендерт оролцох хүсэлтээ 1000 гаруй ТББ илэрхийлж байсан ч, эцсийн мөчид 112 баг тендерийн баримт бичгээ бүрдүүлэн өрсөлдөж, 10 орны төсөл шалгаран үлдсэнээс MRSS-ийн баг МОНГОЛЧУУД 1-р байранд орж хамгийн том санхүүжилтийг татаж чадсан түүхтэй.
2023 оны 9 сарын 21-22 -ны өдрүүдэд Азийн Хөгжлийн Банкны төв оффист 8 орны баг чуулж, тайлангаа тавьж туршлага сургамжаа солилцжээ. Тэд багаараа АХБ шагналын 2 номинацид шалгарч, шагнал гардсан нь тэдний ажлын амжилтыг үнэлсэн том үнэлэмж байлаа.
Багийн ахлагч доктор Б.Эрдэнэ “Амжилт бүрийн ард чимээгүй хичээл зүтгэл, саад бэрхшээл, нус нулимс, зөрчил тэмцэл байдаг ч бид бариа хүртлээ омог бардамхан алхаж МОНГОЛЫН ҮНДСЭНИЙ ТББ-ууд, МОНГОЛЫН СУДЛААЧИД, МОНГОЛ ЗӨВЛӨХ-үүд дэлхийн топуудын энд хүрснээ харуулж чадлаа.БАГИЙН БҮХ ЗӨВЛӨХҮҮДДЭЭ, ГИШҮҮДДЭЭ БАЯРЛАЛАА. Үндэсний зөвлөхөөр ажилласан Жавхланбаяр хурандаа, Сувд др, Оюунчимэг-Тунза, Хэнтийн Даваа, Сэлэнгийн Дагвадорж, Лувсанням нартаа баярлалаа.Багийн гишүүн Даваадалай, Анхтуяа, Тунгалаг, Энх-Амгалан, Наранзаяа, Батбаяр, Шүрэнцэцэг, Уянга, Билгүүн нартаа баярлалаа. Азийн Хөгжлийн Банк (ADB) -ны төв оффис нь Филиппин улсын нийслэл Манилад байрладаг. Монголын үндэсний ТББ-ууд, бид бүхэнд хийх бүтээх зүйл их байна. Баярлалаа #ADB#CivilsocietycenterofADB Thank you for such a wonderful hosting #ADB team” хэмээн багийнхаа амжилтыг бичиж багийн гишүүддээ талархал илэрхийлжээ.