Салбар зөвлөлд иж бүрэн компьютер гардууллаа.

0
125

МБОИЗ нь 21 аймгийн салбар зөвлөлөө бэхжүүлж үйл ажиллагааг нь дэмжих үүднээс НҮБ-ийн Даян дэлхийн байгаль орчны жижиг төслийн хөтөлбөрийн (ДДБОС ЖТХ) газрын санхүүжилтээр Говь-Алтай, Дундговь аймгуудын салбар зөвлөлийг хамруулан “Орон нутгийн ТББ-г чадавхжуулах замаар амьдрах орчны доройтлыг бууруулах нь” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Говь-Алтай аймагт 9-р сарын 18-ны өдөр удирдлагын баг ажиллаж гишүүн байгууллага, дэмжигч иргэд, төрийн байгууллагын төлөөллүүдэд сургалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Сургалтад: -Тэргүүн С.Амгаланбаатар: Биологийн олон янз байдал, ан амьтан -Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр:Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, Байгаль хамгаалах чиглэлээр амжилтад хүрсэн МБОИЗ-ийн гишүүн зарим байгууллагуудын сайн туршлага – Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Оюунмаа -Ургамлын бүслүүр, хөрсний элэгдэл доройтол, уул уурхайн нөлөө, нөхөн сэргээлт МО-ны цэвдэг, өнөөгийн төлөв байдал – Гүйцэтгэх захирал Т.Цэрэн: Амьдралын үндэс, Цэнгэг уст гол мөрөн нуур цөөрмөө хадгалж хамгаалах нь, уул уурхайн үр дагавар – Ногоон парламентын тэргүүлэгч Г.Оюунтуяа: Тогтвортой хөгжлийн 17 зорилт байгаль орчинтой холбогдох нь – Ажлын албаны мэргэжилтэн Ч.Дулмаа: Төсөл бичих арга аргачлал, төслийн үр дүнг тайлагнах нь сэдвүүдээр сургалт танилцуулга хийлээ. Аймгийн салбар зөвлөлийн тэргүүн болон удирдах зөвлөлийн гишүүд ч өөрийн салбар зөвлөлийн танилцуулга өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын тайлан мэдээллийг танилцуулж одоо хариуцаж буй цэцэрлэгт хүрээлэндээ аваачлаа.

Мөн төслийн хүрээнд Цэемаа тэргүүнтэй Алтай салбар зөвлөлийн багт иж бүрэн компьютер, зургийн аппарат гардуулан өглөө. Цаашид энэ салбар маань үйл ажиллагаагаа явуулахад тулгарах саад бага ч гэсэн буурч мэдээ мэдээлэл сургалт сурталчилгаа явуулахад энэ дэмжлэг том тус болно гэж найдаж байна.

Бид салбар зөвлөлийн гишүүдтэй хамтран цаашдын ажлын төлөвлөгөөг оролцооны аргаар гаргаж үйл ажиллагаанд хэрэглэж болох энгийн бөгөөд чухал аргуудыг зааж өглөө.

Говь-Алтай аймгийн удирдлагуудын хувьд манай салбар зөвлөлийг маш сайн мэддэг бөгөөд хамтран ажилладаг гэдгээ ЗДТГ-ынхантай хийсэн уулзалтын үеэр мэдэгдэж байлаа.