МБОИЗ ДУНДГОВЬ АЙМАГТ/MBOIZ worked in Dundgov province

0
148

“ОРОН НУТГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТУЛГУУРЛАН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛОВ.

Орон нутаг дахь салбар зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх чадавхжуулах хүрээнд МБОИЗ-ийн удирдлагын баг энэ удаад Дундговь аймагт ажиллаж байна.

Сургалт хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын Тамгын газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо. Мөн “Монголын байгаль орчны иргэний зөвлөл”-ийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийг байгуулан, орон нутгийн удирдлагуудтай байгаль хамгааллын чиглэлээр хамтран ажиллах, санамж бичиг үзэглэхээр тогтов.