Монголоо, МБОИЗ-оо сурталчлан таниулсаар/ Continue to promote Mongolia and MECC
2023 оны 12-р сарын 07-д чуулсан “Хуульчлагдсан байгалийн эрх” төрийн бус байгууллагуудын Үндэсний 8-р чуулганаар гишүүдийн саналаар МБОИЗ-ийн тэргүүнээр сонгогдсон Г.Галтайхүү үүрэгт ажлаа аваад удаагүй Герман улсад ажлаа амжуулж явна.
Тэрээр 3 хоногийн өмнө л “Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл хэмээх 200 гаруй БОрчны ТББ-ын шүхэр байгууллагын УЗ-ийн даргаар саяхан сонгогдож манай баг хоёргүй сэтгэлээр зүтгэж явна. Танил болон найз нөхөд минь одоо л та нарын дэмжлэг хэрэг болно доо. Германд олон газар зорилгоо танилцуулж Байгаль орчны байгууллагуудтай холбоо тогтоож явна. Greenpeace болон LBV-Bayern зэрэг байгууллагуудтай холбоо тогтоож хамтран ажиллах, хоёр орны байгаль хамгаалагч залуусын солилцоо хөтөлбөр зэрэг олон талын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх эхний алхам бэхэжлээ. “Монгол өв соёлд тулгуурласан, эзэн эрхт байгаль орчны засаглал тогтооно” МБОИЗ алсын хараа” хэмээн бичиж байсан бол өнөөдөр “Улсынхаа нэрийг сайнаар дуудуулж явах сайхан юм. 2023.12.17 тавьсан миний илтгэлийн тухай Германы орон нутгийн сонин дэлгэрэнгүй бичиж.Төрийн минь сүлд өршөө” хэмээн хийж буй ажлынхаа талаар өөрийн нүүр хуудсандаа нийтэлжээ.
Мөн тэргүүн маань Бонн хотын 10 жилийн 5-9 ангийн сурагчдад Монгол орны тухай болон нүүдэлчдийн байгаль орчны зан заншил, ёс зүйг тайлбарласан илтгэл, МБОИЗ-ийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийхэд хүүхдүүд ихэд сонирхон маш олон асуулт асууж, багш сурагчид МБОИЗ-г их дэмжиж бидний цаашдын ажилд амжилт хүсжээ.
МБОИЗ гэдэг их айл олон гишүүдийнхээ хүч хөдөлмөр байгаль дэлхийгээ гэсэн их хүчээр өнөөдөр дэлхийд данстай үнэлэмж сайтай байгаа нь үе үеийн тэргүүнүүдийн үүрэг оролцоо маш сайн байсны илрэл билээ.
Цэнхэр тэнгэр, Ногоон дэлхий, Цэнгэг усаа хайрлан хамгаалах чин үйлстнүүдэд амжилт хүсье.