Гишүүн байгууллагууд: Хөгжилд хүрэх түншлэл ТББ

0
105

Байгаль орчин, хүний эрүүл аюулгүй орчны төлөө ногоон байгалиа үлдээхийн төлөө хичээнгүйлэн зүтгэж буй ”Хөгжилд хүрэх түншлэл” ГҮТББ- н үйл ажиллагааны тайлантай танилцах, гишүүдийн туршлага солилцох, цаашдын үйл ажиллагааны зорилгоо тодорхойлох, ”Жижиг төсөл хөтөлбөрийн 20 жил ба- Нөхөрлөлүүдийн амжилт” хэлэлцүүлгийг Сэлэнгэ аймгийн Баянгол сум “Байгаль сургалтын төв”-д 8-р сарын 5-6 өдрүүдэд амжилттай зохион байгуулж байна.

Арга хэмжээнд “Хөгжлийн төлөө түншлэл” ТББ-н гишүүд болох 5-н аймгийн нөхөрлөлүүдийн төлөөлөл гишүүд, НҮБХХ-ийн Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн Жижиг Төсөл Хөтөлбөрийн Үндэсний зохицуулагч Б. Ганбаатар, МБОИЗ-н тэргүүн С. Амгаланбаатар, ажлын албаны мэргэжилтэн Ч.Дулмаа болон “Хөгжилд хүрэх түншлэл” ТББ-тай ажил үйлсээрээ холбогдсон бусад МБОИЗ-н гишүүн ТББ-н төлөөлөл, ШШГЕГ-н ахмадын хорооны төлөөлөл оролцлоо. МБОИЗ ТББ нь хийж бүтээсэн ажилтай бусдыгаа хошуучлан Ногоон үйлсэд зүтгэж буй гишүүн байгууллагуудаа дэмжих, ажил үйлсийг нь алдаршуулах, өөрийн нэрэмжит “Ногоон Од” медалиар шагнах зэргээр алдаршуулдаг билээ. Өнөөдөр тэмдэглэлт жилийн ойн арга хэмжээгээ өргөн дэлгэр хийж буй тус ТББ-н идэвхтэн гишүүдээ ч “Ногоон Од” медалиар шагнан урамшуулж, “Хөгжилд хүрэх түншлэл” ТББ-д МБОИЗ-ийн талархалыг хадгалууллаа.

Нөхөрлөл, ТББ-с гадна УИХ-н гишүүн Д. Өнөрболорын бие төлөөлөгч, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Р.Батжаргал нарын төр байгууллагын төлөөлөл оролцож нөхөрлөлүүдийн тогтвортой хичээл зүтгэл, ажил үйлс хийсэн бүтээсэн бүхэнд талархан хүндэтгэл илэрхийллээ. Тус хэлэлцүүлэгт иргэд өөрсдийн идэвх санааилга хүсэл тэмүүллээрээ нэгдэн зүтгэж юу бүтээж болохыг харж, 9-н жилийн хугацаанд нэгдэн нийлсэн нөхөрлөлүүдийн үүсгэн бий болгож ургуулсан барьж байгуулсан, өсгөж үржүүлсэн хийж бүтээсэн бүх зүйлтэй танилцаж өөр өөрсдийн бий болгосон брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаагаар орж туршлага хуваалцсан сайхан арга хэмжээ болж байна.