“ХУВАНЦАР БОХИРДЛЫН ЭСРЭГ”

0
735

Өнөөдөр-Дэлхийн байгаль орчны өдөр.

  Энэ жил “ХУВАНЦАР БОХИРДЛЫН ЭСРЭГ” уриатайгаар #Хуванцарын бохирдол ба шийдлийн талаар дэлхийн бүх улс орны Засгийн газрууд манлайлан ажиллаж байна.

2023 World Environment Day, with its focus on solutions to plastic pollution.

Хуванцар ба хуванцарын бохирдол

Бид хуванцарт донтсон: бүх салбарын хэрэглээ болжээ. Машин, гэр ахуй, эмнэлгийн хэрэгсэл, хувцас, шампунь …. гм Дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын 3.4%-ийг хуванцар материалын хэрэглээнээс гарч байгааг тогтоосон. Дэлхий даяарх хуванцар бүтээгдэхүүний худалдаа жил бүр нэг их наяд гаруй ам.долларт хүрдэг ба энэ маягаар хуванцарын үйлдвэрлэл хэрэглээ өссөр байвал дэлхийн хүлэмжийн хийн ялгаралтын 19%-ийг эзэлж магадгүй болсон аж.

Жилд 430 сая тонн хуванцар үйлдвэрлэдэг. Үүний 2/3 нь богино хугацаанд хаягдал болж хувирдаг. Дэлхийн хамгийн өндөр уулс, гол мөрөн, далай тэнгис, эх газарт тархсан хуванцар хог хаягдал нь экосистем болон хүний эрүүл мэндэд жил бүр 300-600 тэрбум ам.долларын хохирол учруулдаг.

Хуванцар бохирдол гэхээр бид: гялгар уут, тор..гм эсвэл зэрлэг амьтдын сэг зэм …, хуванцар торонд торлогдон амь тавьж буй амьтдын зургууд, бэлчээрын харгана бутлаг ургамалд торлогдон үлдсэн гялгар уутны хогоор төсөөлдөг. Гэтэл…Бодит байдал дээр бид хуванцар бохирдол ямар түвшинд хор хохирол учруулж байгааг ойлгохгүй байна.

Микропластик буюу 5 мм-ээс бага урттай хуванцар: Хөрс, усны нөөц, хүн ба БОЯБТЗ аюул занал учруулж, бохирдуулж байна.

Хуванцар бохирдол нь экосистем, ан амьтан, хүний эрүүл мэнд, сайн сайхан байдал, дэлхийн эдийн засагт сүйрлийн үр дагаварт хүргэж болзошгүй болсоныг өнөөдөр хэлэлцэж томоохон акцуудыг дэлхий даяар зохион байгуулж байна.

Хуванцар бохирдлыг эрс багасгаж, арилгахын тулд хуванцарын үйлдвэрлэл, хуванцарын хэрэглээ, хуванцар хог хаягдлын менежмент зэрэг амьдралын мөчлөгийн бүх үе шатыг хамарсан зөв менежмент шаардлагатай.

Тэгвэл Бид юу хийж чадах вэ? хэмээн дэлхий даяар дараах оролцогч талуудтай хамтран асуудал, шийдлийг хэлэлцэн тодорхой ахиц дэвшил гаргаж байна. Оролцогч талууд: -Хувь хүн, -Төрийн бус байгууллага, -ИНБ болон олон нийтийн бүлгүүд, -Шинжлэх ухаан, боловсролын байгууллагууд, -Засгийн газар,Хот, суурин, орон нутгийн удирдлагууд, -Санхүүжилтийн механизм, -Бизнес ба үйлдвэрлэл гэсэн бүх түвшинд дэлхийн Засгийн газрууд асуудлыг эрэмбэлэн гаргаж, шийдлийг ард түмэнтэйгээ хэлэлцэж байна.

#BeatPlasticPollution БИД ХАМТДАА ГИЙДЭЖ ЧАДНА