2023 оны экологийн онцлох ЭЕРЭГ мэдээнүүд/ Positive ecological news for 2023

0
565

3 гол 18 булаг хамгаалагдав: Өвөрхангай аймгийн Уянга суманд орших 3 гол, 18 булгийг МБОИЗ-өөс ажил хэрэг болгон анхаарч БОАЖЯ-тай хамтран усны нэгдсэн системд бүртгүүлснээр уул уурхайн халдлагаас аварч чадсан.

4 тусгай зөвшөөрөл цуцлагдлаа: Гишүүн Онги голынхон хөдөлгөөн ТББ захиргааны хэргийн шүүхэд хандаж зарим хэрэг 3 жил болсны эцэст 2023 онд шүүхээр эцэслэн шийдэгдэж нийтдээ 4 тусгай зөвшөөрөл хүчингүй болжээ

Озоны давхрага “эдгэрэх” нь : 2045 он гэхэд Арктик орчмоор, 2066 он гэхэд Антарктид орчмоор, 2040 он гэхэд Дэлхийн бусад хэсгийн озоны давхрага эргэн нөхөгдөх төлөвтэй байна. 1987 онд Дэлхийн олон улс хамтарч озоны давхаргыг эргэн сэргээх ажлыг хамтран эхлүүлсний үр дүн гарсаар байна.

Франц улс нэг удаагийн хуванцарыг албан ёсоор хорьж эхэллээ: Нэг жилд дан ганц Франц улсад гэхэд л 6 тэрбум түргэн хоол зарагдаж, 2 сая тонн хог хаягдал үүсгэдэг. Харин 1 сарын 1-нээс эхлээд түргэн хоолны сүлжээнүүд хуванцар халбага сэрээ ашиглахаа болино. Өнгөрсөн жил Франц улс 30 төрлийн жимс ногоог хуванцараар баглаж зарахыг мөн хориглож байжээ.

Дэлхийг аврагч нохойнууд: Байгаль хамгаалагч нохойнууд сургаж эхэлжээ. Эдгээр хөөрхөн амьтад Дэлхийн 3 өөр тивд хулгайн анчидтай тэмцэж, ховордож буй амтдыг хамгаалж, бүүр зарим нэг жагсаалд ч оролцдог гэнэ.

Хоолны хаягдлаар хайр түгээнэ: Женевт байх нэгэн ТББ хоолны хог хаягдлыг хөргөгчөөр шийджээ. Өөрөөр хэлбэл та дуусгаж чадаагүй хоолоо хогийн сав руу хаялгүй нийтийн хөргөгчинд хийнэ. Ингэснээрээ таны хоолыг хэрэгтэй нэгэн нь муудаагүй байхад нь идэх боломжтойгоос гадна хоолны хог хаягдал буурч байгаа юм.

Бөхөнгийн тоо толгой нэмэгдэв: Казакстан улс бөхөн хамгаалах аян өрнүүлж 2005 онд 39000 байсан бөхөнгийн тоо толгой энэ жил 1.9 саяд хүрлээ. Монгол бөхөнгийн тоо толгой нэмэгдэж байгаа ч хууль бус ан, амьтны халдварт өвчлөл гээд санаа зовох бусад асуудлуудыг мартаж болохгүй.

Хуулиар асуудлыг хөндөв: Нью-Йорк муж ПепсиКо компанийг Баффало голын усны бохирдолд буруутай хэмээн шүүхд өгөв. Нэг удаагийн гялгар уутан савлагаа нь тус голын ай сав орчмын байгалийг бохирдуулж байгаа гэж тэд үзжээ. Үүнээс гадна 3 байгаль орчин хамгаалах ТББ Danone компанийг шүүхд өгсөн юм.

Эх сурвалж: Ecosoum  (Экосум Т.Б.Б.) ФБ