Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл -ийн санаачилгаар Гол мөрний эх, усны сан, ойн сан бүхий газрыг хүний үйл ажиллагаанаас цогцоор нь хамгаалах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар дээр байгуулагдлаа. Ажлын хэсэгт салбар салбарын яамдууд, эрдэмтэн судлаачид багтаж буй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө өргөх барих бөгөөд амжвал ирэх намрын чуулганаар, амжихгүй бол ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй.