Европын холбооны санхүүжилт болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулсан “Бизнес ба хүний эрх удирдах зарчмууд зөрчигдсөн эрхийг сэргээх механизмууд сургагч багшийн сургалт” семинар өнгөрөгч 4 дэх өдөр буюу 03/07нд зохион байгуулагдлаа.
Тус сургалт семинар нь МБОИЗ-н байгаль орчны хариуцлагын чиглэлээр ажилладаг гишүүд, ХЭФ-ын хүний эрхийн сургалт зохион байгуулдаг гишүүн байгууллагууд (XXA, ЭМХДХ, ХЭХТ,Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ)-ын сургагч багш нарт зориулан тэдгээрийн оролцоо чадавхыг нэмэгдүүлэх, мэдлэг мэдээлэл өгөхөд чиглэсэн сургалт юм. НҮБХХ нь 2020 оноос Европын Холбооны санхүүгийн дэмжлэгээр Азийн бүс нутагт Бизнес ба Хүний Эрхийн Удирдах Зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор “Бизнес ба Хүний Эрх: Хамгаалах, Хүндлэх, Сэргээх механизмаар дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” бүсийн төслийг хэрэгжүүлж байгаа билээ.