Мэдээлэл солилцон хамтран ажиллах талаар дараагийн уулзалт МБОИЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэ, Ч.Дулмаа нарын Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгийн захирал А.Нямдоржтой уулзсан уулзалт байлаа. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка нь Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежмент, чадавхыг сайжруулах чиглэлд ихээхэн анхаарч бодит дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн байдаг. Энэ удаад тэд Монгол улсын аюултай хог хаягдлын менежмент, хууль эрх зүйн тогтолцоо, хувийн хэвшлийн оролцоо, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, цаашлаад аюултай хог хаягдлын цаашид хэрэгжүүлэх менежментийн чиглэлийг тодорхойлох суурь судалгааны ажил хийж байна.Энэ хүрээнд МБОИЗ-ийн төлөөлөлтэй уулзаж харилцан мэдээлэл солилцох хүсэлт ирсний дагуу бид уулзаж мэдээлэл солилцон, хамтран ажиллах арга зам чиглэлүүдээ тодорхойллоо.