МБОИЗ Усны газрын хамтын ажиллагааны хүрээнд: Авто угаалгын судалгаа хийлээ.

0
60

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Авто машин угаалгын газруудын тооллого, ажиллаж буй нөхцлийн өнөөгийн байдлын мэдээллийг нэгтгэж, усны хэрэглээний судалгаа гаргах зорилгоор 2-р сарын 1-д эхлүүлсэн ажил маань амжилттай хийгдэж дууслаа.

МБОИЗ-г Хяналтын хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ, Байгаль хамгаалах шүхэрчдийн холбоо, Монгол улсын аюулгүй байдлын төлөө, Байгаль эхийн аврал сан, Хэрэглэгч эвсэл сан, Ногоон Ирээдүйн гарц, Бид Туул голынхон, Уст Туулын төгөл, Туулын хар шугуй, Ангиртай бүс, Ангир нүдэн мөндөөхэй ТББ-н төлөөлөл болон орон нутгаас Орхон аймгийн салбар зөвлөл, Жаргалант сумын Хоолтын ам нөхөрлөлүүдийн төлөөлөл оролцсон 30 хүн 7-н автомашинтайгаар ажиллаж 7-н дүүргийн нутаг дэвсгэрийн авто угаалгын газрын үйл ажиллагаанд судалгаа хийлээ.

Судалгааны дүнд ажиллаж буй 280 гаруй угаалгын газруудаас хэрэглээний ус, усны төлбөр хураамжийн талаарх мэдээлэл нэгтгэхэд тэднээс өөрийн хөрөнгөөр төхөөрөмж авсан болон зарим байгууллагаас зөөвөрлөн авч, нөөц боломжоо ашиглан саарал буюу цэвэршүүлсэн ус угаалгандаа ашиглаж байгаа 25 газар байна.

Ихэнх угаалгын газрууд саарал усны талаарх стандарт гарган мөрдүүлж, саарал усныг тээвэрлэн хүргэх, төхөөрөмж авахад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн байгууллагууд мэдлэгжүүлэх мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллавал цэвэршүүлсэн усыг дахин ашиглахад татгалзах зүйлгүй байгаа ч одоогоор ашиглаж буй саарал ус нь цэвэршүүлэх горим зөөвөрлөх байдлаас болоод шаардлага хангахгүй байгааг илрэхийлж байлаа.

Иймд цаашид саарал ус ашиглахыг үүрэг болгохтой зэрэгцэн мэдлэгжүүлэх, хамтын уялдаагаа хангах, үйл ажиллагаа эрхлэгчдээ байгальд ээлтэй технологи, аргуудад сургах хамтын хүчээр Цэвэр усаа хамгаалах, “ашиглагч нь төлөгч байх” зарчмыг мөрдөж хэвших нь цогц ажил болох бөгөөд үүнд төр хувийн хэвшлын дунд төрийн бус байгууллагынхан бид гүүр болж ажиллах болноо.