НОГООН ПАРЛАМЕНТЫН ХУРАЛ ба ХУУЛИУД

0
36

МБОИЗ нь Ногооон Парламентын 3-р сарын өргөтгөсөн хуралдаанаа БОАЖЯ-тай хамтран 3-р сарын 19-ны өдөр Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв дээр зохион байгуулж байна.

Тус хуралдаанаар: 1. УИХ-ын 2024 оны хаврын чуулганаар батлагдах байгаль орчны холбогдолтой хуулиудын талаар нэгдсэн мэдээлэл өгч, хуулийн өөрчлөлтөд өгөх саналаа нэгтгэж уламжлах 2. МБОИЗ-ийн салбар зөвлөлүүдийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлуудын талаар ажлын албанаас чиглэл өгөх зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд танхим болон цахим хосолсон байдлаар хуралдаанд орон нутгийн салбар зөвлөлийн дарга нар болон төлөөллүүд оролцож мэдээлэл авч байгаа нь онцлогтой болж байна.

Хуралдаанд 2 хэсгээр үргэлжлэх бөгөөд 1-р хэсэгт яг одоо хууль эрх зүйн талаар болж байна. Үүнд;• Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн Ш.Энхтүвшин -Амьтны тухай хуулийн өөрчлөлтийн төсөлд зайлшгүй оруулах зарим асуудлын тухай танилцуулга • БОАЖЯ-ны мэргэжилтэн Б.Хандармаа – Амьтны тухай хуулийн үзэл баримтлал, эрх зүйн орчин • БОАЖЯ-ны ахлах мэргэжилтэн О.Амарсайхан -БОННҮ-ий хуулийн төслийн өөрчлөлтийн төсөлд санал авч буй байдал • БОАЖЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Оюун – Хог хаягдалын эрх зүйн орчин ба хуулийн өөрчлөлтийн асуудлууд • МБОИЗ-ийн Ногоон парламентын дарга Б.Эрдэнээ – Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт ба сайн туршлага сургамж13 цагаас түр завсарлах бөгөөд дараа нь МБОИЗ салбар зөвлөлүүдийн ажлын талаар,

2024 оны төлөвлөгөө, хийж хэрэгжүүлэх ажлуудаа ярилцах, үдээс өмнөх асуудлуудын хүрээнд санал солилцох байдлаар үргэлжлэх болно.