Ногоон парламентын 3-р сарын өргөтгөсөн хуралдаанд танхимаар 22, цахимаар 15-н гишүүн нийслэл болон орон нутгаас холбогдож мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүллээ.
2-р хэсгийн хуралдаанд салбар зөвлөлийн гишүүдээс танхим болон цахимаар 14 хүн оролцож үйл ажиллагааны тайлан төлөвлөгөөтэй танилцаж, орон нутагт явуулж буй үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийж, санал солилцлоо. Орон нутагт тулгамдаж буй байгаль орчны асуудлуудын талаар мэдээлэл солилцож хийх ажлын төлөвлөгөөндөө төрийн бус байгууллага гишүүдээ чадавхжуулах сургалтуудыг түлхүү оруулахаар хэлэлцэн салбар бүр шаардлагатай сургалтын хүсэлтээ ажлын албанд ирүүлэх үүрэг өглөө.