Орон нутагт сургалт хийлээ. Training Conducted in the Provinces
Хансс Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр Олон улсын Тахь грүппээс хэрэгжүүлж буй “Байгаль орчны эрх зүй ба байгаль хамгаалал – ‘Нүүдэлчин авдар’ сургагч бэлтгэх сургалтыг Говийн Их Дархан Цаазат Газрын Б хэсгийн орчны бүсийн сумдын ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдын оролцоотой зохион байгуулж байна. Тус сургалтыг “Нүүдэлчин авдар” сургалтын модулийг боловсруулж оролцооны аргаар танин мэдэхүйн мэдлэг мэдээлэл олгож байгаа Нүүдэлчин байгаль хамгаалал ТББ-с багш нар хөтлөн явуулж байгаа билээ.

“Нүүдэлчин авдар & Байгаль орчны эрх зүй” сэдвээр 2026 оны 4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд Ховд аймгийн Булган суманд “Байгаль орчны эрх зүй ба байгаль хамгаалал – Нүүдэлчин авдар (NNT) сургагч багш бэлтгэх сургалт” амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтаар:
Байгаль орчны эрх зүй
Биологийн олон янз байдал
Амьдрах орчны доройтол, хогийн менежмент
Хээрийн судалгаа, усны шинжилгээ зэрэг сэдвүүдийг интерактив аргаар заалаа.
МБОИЗ-ийн Гүйцэтгэх захирал Дулмаа байгаль орчны эрх зүйн чиглэлээр хичээл орсон бөгөөд “Нүүдэлчин авдар” хөтөлбөр нь байгаль хамгааллын мэдлэгээс гадна эрх зүйн 3–4 модулийг багтаадгаараа онцлог юм.
Эко клубын сурагчдын байгаль экологи, хүрээлэн буй орчны талаарх мэдлэг мэдээлэл өргөн хүрээтэй байдгыг тус сургалтын явцад харж, ирээдүйдээ бид өнөөдрийн байгаа байдлаар байгаль экологи, газар нутгаа өвлүүлэн үлдээвэл тэд цаашид өөриймсөг байж эзэн нь болж явах нь ээ гэсэн итгэл дүүрэн мэдрэмжийг авсан сайхан өдрүүд байлаа.
Сургалтын дараа (2026.05.02) оролцогчид Олон улсын тахь группийн урилгаар Тахийн талд зочилж, ХБНГУ-ын Элчин сайд болон НҮБ-ын Суурин төлөөлөгчтэй хамт байгаль хамгааллын үйл ажиллагаатай танилцлаа.
—

Nomadic Nature & Environmental Law
On April 30 and May 1, 2026, a two-day training
“Environmental Law and Nature Protection – Nomadic Nature Trunk (NNT) Trainers’ Training”
was successfully held in Bulgan soum, Khovd.
The training was jointly organized by the International Takhi Group, Nomadic Nature Conservation and Mongolian Environment Civil Council, with support from the Hanns-Seidel-Stiftung.
The program covered:
Environmental law
Biodiversity and endangered species
Habitat loss and waste management
Field-based learning including water analysis
MECC Executive Director Dulmaa delivered sessions on environmental law. Notably, the Nomadic Nature Trunk includes several modules specifically focused on environmental law in addition to conservation topics.
On May 2, participants visited Takhiin Tal upon invitation of the International Takhi Group, together with Ambassador of the Federal Republic of Germany to the Republic of Mongolia and the UN Resident Coordinator.
Эко клубын сурагчдын байгаль экологи, хүрээлэн буй орчны талаарх мэдлэг мэдээлэл өргөн хүрээтэй байдгыг тус сургалтын явцад харж, ирээдүйдээ бид өнөөдрийн байгаа байдлаар байгаль экологи, газар нутгаа өвлүүлэн үлдээвэл тэд цаашид өөриймсөг байж эзэн нь болж явах нь ээ гэсэн итгэл дүүрэн мэдрэмжийг авсан сайхан өдрүүд байлаа.




