Хөвсгөл аймаг, Мөрөн хотод МБОИЗ-ийн баг ажиллав.

МБОИЗ-ийн салбар зөвлөлүүдийг чадавхжуулах замаар хууль эрх зүйн тогтолцоог зөв чиглүүлэх, түүгээр дамжуулан төрийн бус байгууллага, төрийн байгууллага хоорондын зөв ойлголцол, хамтын ажиллагааг эрх зүйн хүрээнд сайжруулан жишиг тогтоох зорилготой Байгаль хамгаалах иргэний нийгмийн байгууллага болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан уулзалт, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

Тус арга хэмжээнд МБОИЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүд доорх сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ: Г.Галтайхүү МБОИЗ тэргүүн – Байгууллагын танилцуулга, үйл ажиллагааны товч танилцуулга

Байгаль хамгаалалд иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа

  • Г.Галтайхүү Тэргүүн -МБОИЗ-ийн алсын хараа, үйл ажиллагаа
  • С.Амгаланбаатар УЗГ, доктор – Хөвсгөл аймгийн сумдын ангийн менежмент
  • Ж.Оюунмаа УЗГ , доктор           -Хөвсгөл аймгийн ургамлын тархац, ургамлын судалгаа, -Хөвсгөл аймгийн ТХГН онцлог, ялгаа, давуу болон сул тал, уялдаа холбоо хамтын ажиллагаа
  • Ц.Мөнхбаяр УЗГ                         – Эрх зүйн орчин, байгаль хамгаалал
  • П.Шинжээравдан     – Иргэд, иргэний нийгмийн оролцоо, сайн

📅 03 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л. Төмөрбаатар болон манай салбар зөвлөлийн дарга, доктор Ж. Оюунмаа нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, цаашид хамтран ажиллахаар боллоо.

Усны эхэнд оршин суудаг органик Хөвсгөлчүүд маань биднийг халуун дотноор хүлээн авч, байгаль орчноо хамгаалах үйлсэд гар нийлэн ажиллахаа илэрхийллээ.

Цаашид хамтын хүчээр байгаль орчноо хамгаалах ажлыг улам эрчимжүүлэх болно.

You May Have Missed