Байгаль хамгаалагч нарыг мэргэшүүлэх сургагч багш нарыг бэлтгэх сургалт болж байна.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь олон улсын сайн туршлага, манай улсын байгаль орчны салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэл, түүнчлэн байгаль хамгаалагч нарын дунд явуулсан судалгааны үр дүнд тулгуурлан байгаль хамгаалагчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулсан. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны тушаалаар “Байгаль хамгаалагчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр” батлагдсан.
Сургалт нь байгаль хамгаалагч нарыг үе шаттай, богино хугацааны системтэй хөтөлбөрөөр тэдний практик мэдлэг, ур чадварыг сайжруулахад чиглэж байна.
Зохион байгуулагчид: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газар, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад, Монголын Байгаль Хамгаалагчдын Холбоо, Нийслэлийн байгаль орчны газар, МБОИЗ-ийн төлөөлөл оролцож байна.





