Нарансэвстэйн боомтоос илүү ашигтай өөр боомтууд бий.

Монголын урд хил дагуу европ хүрэх Торгоны зам ирээдүй муутай болж байгаа учир энэ зүгт хөрөнгө оруулалт зогсонги байдалд орж байна.

Швейцарийн СРФ сувгийн мэдээгээр Ази-Европ холбосон дунд зам болох торгоны зам Казахстанаас Азербайжаны нийслэл Баку хотын боомт хүртэл Каспийн тэнгисээр усан замаар дайрах ёстой. Гэтэл дэлхийн дулаарлаас болж сүүлийн 20 жилийн байдлаар уг тэнгис 2 метер доошилсон ба дараагийн 10 жилд 14 метер хүртэл ууршиж ширгэх төлөвтэй гэж швейцарийн цаг уурч Ерик Фишер ярьж байна.

Уг нь Орос орноор дайрах хойд зам 10.000 км ба 14-20 хоногт Европ хүрэх боловч улс төрийн асуудалтай.

Далайгаар явах Европ хүрэх урд зам 20.000 км ба бараг 2 сар явж хүрнэ. Бас Улаан нуурын Йемэний дээрэмчид отож байгаа учир эрсдэл ихтэй.

Баку хотын боомтын төлөвлөлтийн албаны дарга Каринбайли ярихдаа 2003 онд Азербайжан, Иран, Орос, Казахстан болон Туркменистан Каспийн тэнгисийг хамгаалах тал дээр Тегераны баримт бичигт нэгдэж үзэглэсэн боловч үр дүн муу. Бид усыг хүчээр нэмж болох ч асар их зардалтай.

Мөн энэ улсууд өөрсдөө гол төлөв хүлэмжийн хийг ялгаруулах ашигт малмал борлуулж амь зуудаг байна. Иймд хойд маршрут эргээд сэргэх магадлалтай гэнэ.

Тэгвэл Монгол Улсын хувьд Нарансэвстэйн боомтоор G-7 буюу торгоны замаар европ хүрэх чухал ач холбогдолтой гэдэг тайлбар бүрхэг болж байна.

You May Have Missed