Ажлын хэсгийнхэнд уулзах хүсэлт, судалгааны эмхэтгэлийн хамт гардуулав.

МБОИЗ шүхэрлэн Говийн Их Дархан Цаазат Газрын А хэсэгт боомт нээлгэхгүй хэмээн өнгөрөгч 9-р сараас өнөөдрийг хүртэл эрдэмтэн судлаачид, нутгийн иргэд, хуульч өмгөөлөгчид, сэтгүүлчид болон биднийг дэмжиж буй оюутан залуустай хамтран ажиллаж байгаа билээ.

Тус боомтыг эсэргүүцэж буй ард иргэд маань ч бидэнд хүч нэмэн 33.000 гарын үсэг бүрдсэний дагуу Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулагдсан.

Тэгвэл бидний Нарансэвстэй байгаль хамгаалах хөдөлгөөнөөс 4 сарын 11-ний өдөр өнгөрсөн 4 сарын турш бүрдсэн Нарансэвстэйн боомтыг яагаад нээж болохгүйг тодорхой өгүүлсэн салбарын эрдэмтдийн дүгнэлт, энэ талаар санаа зовинож буйгаа илэрхийлж Монгол төрийн өндөрлөгүүдэд илгээсэн гадаад дотоодын байгаль хамгаалах байгууллагуудын захидал, хуульчдын дүгнэлт зөвлөмжийг агуулсан бүх материалуудаа эмхэтгэн тус ажлын хэсгийн гишүүдэд биечлэн хүргэв.

Эдгээр бичиг баримт ТББХ-ны ажлын хэсгээс гарах дүгнэлтийн суурь материал болно гэдэгт хөдөлгөөнийхөн итгэлтэй байна.

Мөн Монголын байгаль орчны иргэний зөвлөл болон дэмжин ажиллаж буй “Хавтгай, мазаалай, их говио хамгаалъя” ГИДЦГ-ын орчны бүсийн иргэдийн ТББ-аас ажлын хэсгийн гишүүдтэй сар шинийн баяраас өмнө уулзах хүсэлт тавив

You May Have Missed