ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРӨӨС “…НАРАНСЭВСТЭЙ БООМТЫГ СЭРГЭЭЖ, НЭЭХ..” ГЭСЭН ХЭСГИЙГ ХАСУУЛАХ
Говийн Их дархан газарт боомт нээхийг эсэргүүцэж, гарын үсгээ та зурсан уу. Сэтгэл зүрхээрээ нэг байвч, хэрхэн яаж зурахыг ойлгохгүйгээс бас зурах гээд орохоор та саналаа өгсөн байна гэх болсноор олон хүний санал хүрэх газартаа хүрэхгүй байна. Залуучууд та нар өөрсдөө саналаа өгч гарын үсгээ цахимаар илгээн, ахмадууддаа саналаа өгөхөд нь тусалснаар дэлхийд ганцхан байх хүйтэн цөл гэгдэх говь нутгаа, цор ганц Монголд байх мазаалайгаа аварч чадна. Байгаль дэлхийгээ хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг гэж Үндсэн хуулиндаа заасан. Таны оролцоо, таны гарын үсэг ихээ олон зүйлийг өөрчилж чадна.
Одоо 7-хон мянган хүний гарын үсэг дутуу байна шүү. Хэрвээ гарын үсэг болзолт тоондоо хүрвэл энэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс “…НАРАНСЭВСТЭЙ БООМТЫГ СЭРГЭЭЖ, НЭЭХ..” гэсэн хэсгийг хасуулах боломжтой юм.


