УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРСАЙХАНТАЙ УУЛЗЛАА.

Говйин Их Дархан Газрын А хэсэгт хамаарах Нарансэвстэйн боомтыг сэргээж нээнэ гэсэн заалтыг хамтарсан Засгийн Газрын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасныг эсэргүүцэж МБОИЗ, эрдэмдэн судлаачид, хуульчид, нутгийн иргэдийн “Хавтгай мазаалай их говио хамгаалъя” ТББ-д нэгдэж Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалантай уулзлаа.

Бидний зүгээс тус боомтыг нээж, зам барьснаар байгаль орчны эко систем алдагдаж, ховор ан амьтан, ургамал устан үгүй болох талаар санал бодлоо илэрхийлсээр байгаа билээ.

УИХ ДаргаБ.Амарбаясгалан:

“Төр аливаа шийдвэр гаргахдаа иргэнийхээ үгийг сонсдог, тэдний оролцоог бүрэн хангадаг байх ёстой. Тиймээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, иргэдийн төлөөлөл хамтран ажлын хэсэг байгуулж, асуудлаа олон талаас ярьж, зөвшилцөх чиглэл өглөө.

Нарансэвстэйн боомт нээх эсэх нь маш олон талын судалгаануудад үндэслэж, иргэдийн зөвшилцлөөр шийдэгдэх ёстой. Тиймээс эрдэмтэн судлаачдын үгийг сонсох, тэдний гаргаж буй байгаль орчин, эдийн засгийн гээд олон талын судалгаанууд дээр ажиллаж байж шийдвэрлэх болно” хэмээн мэдэгдэж, хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах боллоо.

УИХ-ын дарга хүлээн авч уулзаж, бидний байр суурийг сонсох үеэр Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн тэргүүн Г.Галтайхүү хүүхэд залуусын уран бүтээлийн дээжээс гардууллаа.

You May Have Missed