ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА: БОУАӨЯ-МБОИЗ
МБОИЗ байгуулагдсан цагаасаа салбар яамтайгаа хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж гэрээний үндсэн дээр аливаа байгаль орчинтой холбоотой сургалт судалгаа, хяналт үнэлгээний ажлуудыг тухай бүр гишүүн байгууллагуудынхаа оролцоотой хийж ирсэн билээ.
Байгалийн унаган төрс, экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалж хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтран ажиллах зорилготойгоор энэ удаагийн санамж бичгээ үзэглэлээ.
Төр хувийн хэвшлийн түншлэлийг ийнхүү бодитой дэмжснээр нутгийн иргэд, аж ахуйн нэгж, ТББ-д түшиглэн байгалийн унаган төрхийг хадлагах, эко системийг хамгаалах, түүх, соёлын дурсгалт газрыг хамгаалах, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх өргөн хүрээ бүхий боломж бүрдэж байгаа юм



