Жил болгон Дэлхий даяар 500 тэрбум хуванцар уут хэрэглэж, 8  тэрбум тн хуванцар сав далайд хаягддаг.
  • 1 минутад 1 сая хуванцар сав борлуулалт хийгддэг
  • Сүүлийн 10 жилд хуванцар савны хэрэглээ эрс өссөн
  • Нийт хог хаягдлын 10 % нь хуванцар хог байна
  • Нийт  хуванцар савын 50% нь нэг удаагийн хэрэглээний сав
  • Дэлхий дээр  минут тутамд ачааны машин дүүрэн хог хаягдал хаягддаг

“National Geographic” хуванцарын эсрэг “Planet or plastic” кампанит ажлыг эхлүүлжээ. Тэд хуванцарын хэрэглээг хязгаарлах, зөв хэрэглээг бий болгох үүднээс уншигчдадаа цуврал нийтлэлүүдийг хүргэж байгаа юм.

Жил бүр 18 тэрбум поунд хуванцар бүтээгдэхүүн далайд хаягддаг. Гэхдээ энэ бол зөвхөн мөсөн уулын орой юм.

Эх сурвалж: Time.mn