1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс цэвэр усны хомсдолд байгаа олон улс орныг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах талаар улс орнуудад уриалан жил бүрийн 3-р сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” болгон албан ёсоор зарлаж, хамгийн анх тэмдэглэсэн байна.

Үүнээс хойш олон улс орон энэ арга хэмжээнд нэгдсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар энэ уриалгыг талархан хүлээн авч, 2005 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэж байгаа билээ.

Дэлхийн усны өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд “Дэлхийн усны өдөр”-ийг угтан  МБОИЗ-ийн усны мэргэжлийн хороо болон усны чиглэлийн эрдэмтэн, судлаач, оюутан залуус нэгдэж өнөөдөр “Ус-тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг ШУТИС-ийн төв байрны хурлын танхимд зохион байгуулав.

Мөн түүнчилэн “Дэлхийн усны өдөр”-т  зориулан олон нийтэд усны үнэ цэнийг ойлгуулж, усны зүй зохистой хэрэглээг суртачилахаар  3 сарын 20-ны өдөр МҮОНРТВ-ээр 11 цагаас хэвлэлийн бага хурал,   3 сарын 22-ны өдөр 12-14 цагт Сүхбаатарын талбайд танин мэдэхүйн нээлттэй арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээнд иргэд, олон нийт та бүхнийг идэвх санаачлагатай оролцож, гэртээ байгаа крантаа нээхгүйгээр нээхгүйгээр 2 цаг байж, бидэнтэй нэгдэн усгүй ирээдүйгээр 2 цаг аялахыг уриалж байна. Ингэснээрээ бид 10000 m3 усаа усны нөөц хомсдож байгаа ирээдүй үедээ үлдээх юм. Магадгүй бидний зарим нэг огт анзааралгүй явсан ус гэдэг үнэт эрдэнийн үнэ цэнийг ухаарахад энэхүү арга хэмжээ тус болно гэдэгт итгэж байна.

Өнөөдөр дэлхий дээр хүн амд ногдох усны хүрэлцээ өдрөөс өдөрт багассаар…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here