Зураг: Манай хамт олны ахмад алдар гавъяатанууд

2015 оны 3 сарын 18-ны өдөр МБОИЗ-ийн ажлын албанаас Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл, айл гэрийн ноён нуруу болж яваа МБОИЗ-ийн гишүүн эрчүүддээ баяр хүргэж, хүндэтгэлийн хүлээн авалт хийв. 

Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч

Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших монгол эр хүн

Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөл
Би шүлэг тэрлэн шүүрс алдах омог бардам Монгол эр хүн
Би халхын сайхан бүсгүйн харааг булааж хайрыг татсан
Би сэтгэл сэргээх айзам урсгаж уяран сагах Монгол эр хүн

Би нартад хорогдон шуугих хялмаат ширүүн шуураганы ширхэг
Би дуу аялан сэтгэл тайтгарч шуранхай хадаах Монгол эр хүн
Би сэтгэлийн сайхнаар ханиа дээдэлж халамжаа бүхэнд харамгүй хайрлах
Би халуун сэтгэл энэхэн биеээ бусдад зориулах Монгол эр хүн

Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших Монгол эр хүн
Би аргалын утаа үнэртэж ангир уургаа залгилж өссөн
Би тэнгэртээ сүслэн наранд залбирах хөх толботой Монгол эр хүн

Би дэлхийд тааваар амьдрах дээдэс заяат Монгол эр хүн
Би дээлээ бүсэлж хөөрөг зөрүүлэх дээшээ хиймортой монгол эр хүн
Би морин дэлдээр дарцаглан монголоо гээд цээжээ дэлдээд
Би морьтон ардын удам залгах уурага сунгах монгол эр хүн

Би морин дэлдээр дарцаглан монголоо гээд цээжээ дэлдээд
Би барцадгүй монголын төлөө тэмцсэн өвгөдийнхөө зарлигтай 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here