2015-03-22-НЫ ӨДӨР ЧИНГИСИЙН ТАЛБАЙД УСНЫ ӨДӨРТ ЗОИУЛСАН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО
2015-03-22-НЫ ӨДӨР 12-14 ЦАГИЙН ХООРОНД СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР МБОИЗ, УСНЫ ТӨЛӨӨ ТҮНШЛЭЛ ТББ-ТАЙ ХАМТРАН ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛАН УСНЫ ЧИГЛЭЛЭЭР ТАНИН МЭДЭХҮЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АКЦ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУЛ НИЙТ ГИШҮҮД ДЭМЖИГЧИДЭЭ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь “Цэвэр цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх“-д ард иргэд олон нийтийн хандлагыг өөрчлөх, зөв дадал бий болгоход нөлөөлөх, нийгэмд усны тухай мэдээлэл хүргэх явдал юм.
Манай улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бүртгэгддэг усны нөөц багатай орны тоонд багтдаг юм. Монголчууд хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорхи усаар хангадаг. Гэхдээ газрын доорхи усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жилээр тоологддог байна. Иймээс 20 хоногт л нөхөн сэргээгддэг гадаргын усыг түлхүү ашиглаж, газрын гүний усны нөөцийг хамгаалалтад авах шаардлагатай билээ.
Дэлхийн хэмжээнд нэг хүний хоногийн усны хэрэглээ 100-105 литр байдаг. Манай улсын орон сууцанд амьдардаг нэг хүний хоногт хэрэглэх усны дундаж хэрэглээ дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн хэрэглээнээс даруй 2 дахин их (230-280 литр) байгаа бол гэр хорооллын хэрэглэгчид дэлхийн дундаж түвшнээс 5-10 дахин бага (6-8 литр) ус хэрэглэж байна.
Ус хэмнэх энгийн аргууд:
– Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа сайтар үрж зүлгэхдээ усаа хааж бай. Дараа нь цэвэр усаар зайлж бай.
– Хүнс ногоогоо гоожиж буй усаар бус усаар дүүргэсэн саванд цэвэрлээд дараа нь цэвэр усаар зайл.
– Стаканд ус хийж аваад шүдээ угаах
– Шүршүүрт орохдоо усаа хэмнэх, ус бага хэрэглэдэг шүршүүртэй болох
– Гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй байх
– Саванд ус хийж аяга тавгаа угаах, крантнаас гоожуулж угаахгүй байх
– Бие засах өрөөний усыг олон дахин татахгүй байх
– Ус дусалж байгаа крантуудыг хаах
–Усыг хэмнэх хамгийн үр дүнтэй арга нь тоолууржуулах юм!