“Таван эрдэнийн орон” Нийгэмд хандсан зорилтот төслийг МБОИЗ дэмжинэ.

0
1057

Хүн төрөлхтөний байгаль дэлхийдээ хамгийн их ээлтэй амьдралын хэв маяг, өв соёлын уламжлал болох Нүүдлийн өв соёл, байгаль хамгаалах уламжлалыг бүрэн бүтнээр нь өнөөг хүртэл хадгалж, ахуй амьдралынхаа философи болгон байгальтайгаа зохицон амьдарч ирсэн малчин түмэн, эрдэнэт таван хошуу мал сүргийг магтан дуулж, сэтгэлийн дэм өгч, байгалийн хатуу ширүүн, хосгүй үзэсгэлэн дунд өрнөдөг, малчин түмний амаргүй хөдөлмөр зүтгэл, нүүдэлчидийн уламжлалыг олон нийтэд сурталчилан таниулж, тэдний байгаль хамгаалах баялаг уламжлалыг иргэд, залуу малчдад сурталчилан өвлүүлж хойч үедээ Монгол бахархалыг бий болгох, нүүдэлч малчдын өв соёлыг  Монголыг харах аялал жуулчлалын бренд бий болгоход энэхүү төслийн зорилго оршино.

“Таван эрдэнийн орон” зорилтот төслийг “Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин” Ч.Алтантүлхүүр эхлүүлж байгааг МБОИЗ дэмжиж оролцохоор шийдвэрлээд байна.

Төслийг санаачилагч дуучин Чантуугийн Алтантүлхүүр нь төслөө олон нийтэд хүргэх ажлын хүрээнд “Итгэлийн Алтантүлхүүр” сан байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд төслийн ажлын эхний хэсэг болох  “Таван эрдэнийн орон”  уран бүтээлийн тоглолоо 2015 оны 4 дүгээр сарын 16-ны 19 цагт Монгол бөхийн өргөөнд тоглож үзэгчид олон түмэндээ уран бүтээлээ толилуулах гэж байна.

Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгч: “Болд төмөр Ерөө гол” ХХК,

Зохион байгуулагч:  “Color music” студи,

Хамтран ажиллагч:  Хүнс хөдөө аж ахуйн яам, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Дорноговь аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл,

Ивээн тэтгэгч: “Хутагтын хурд” МСУХ, “NET CAPITAL” Банк бус санхүүгийн байгууллага, “Дорноговь” клуб, “Сэлэнгэ пресс” ХХК, Төрийн банк, “Малчин” хадгаламж,

Мэдээллийн ивээн тэтгэгчээр: “MASS” TV, бүх телевиз, FM, сайтууд ажиллаж, тасалбарыг 1900-1950-аар захиалга аван, хүргэж байна.

Нүүдэлчин Монголчуудын аж төрөх ёс, уламжлалт байгаль хамгаалалыг иргэд олон нийтэд сурталчилан, Байгальтайгаа хамгийн их зохиолдолгот амьдралтай малчид, уугуул иргэд ээ, экологид халгүй таван эрдэнийн сүргээ магтан дуулах, хөгжүүлэх зорилтот төслийг дэмжицгээе.