БОНХАЖ-ийн Сайдын Зөвлөлийн хуралдааны тухай мэдээлэл

0
1038

БОНХАЖ-ийн Сайдын Зөвлөлийн II хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж дараах асуудлуудыг хэлэлцэн, холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна.

Тус хуралдаанаар “Ус хэрэглээний норм” батлах тухай, Монгол Улсын байгаль орчны төлөв байдлын тайлан /2013-2014 он/, Химийн хорт болон аюултай бодисын ангилал, түүнийг ангилах аргачлал батлах тухай хэлэлцэн, шийдвэр гаргасан.  

Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас батлах журам, аргачлалын жагсаалт, Яамдын сайд нарын хамтарсан тушаалын төслүүдийг дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Уг хуралд “Ус хэрэглээний норм”-ыг холбогдох Яамдууд болон “Ногоон парламент”-ийн саналыг авсны үндсэн дээр, Засгийн газрын тогтоолын төслөөр оруулж ирэх нь зүйтэй хэмээн  МБОИЗ-ийн Тэргүүн С.Дамдинсүрэнгийн гаргасан санал дэмжигдэж, буцаагдсан байна.

 Монгол Улсын байгаль орчны төлөв байдлын тайлан /02013-2014 он/-ийн төслийг хэлэлцэхэд МБОИЗ-ийн тэргүүн дараах байр суурийг илэрхийлж саналаа хэлэв. Үүнд:

Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагаас өмнө нь гаргаж байсан тайлангууд /2008-2010, 2011-2012 он/-ын үеэс өнөөдөр Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын төлөв байдал, байгалийн нөөц баялаг, биологийн төрөл зүйлийн өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдолын байдал эрс өөрчлөгдөж, хомсдол нөлөөлөл нь “Гамшиг”-ийн хэмжээнд хүрсэн нь судалгаа-хяналт шинжилгээ, үнэлгээгээр нэгэнт тогтоогдсон тул иргэдийн оролцоотой бүх нийтийн байгаль хамгаалахад суурилсан ногоон хөгжлийн бодлогыг шинэ шатанд гаргахад, мөн “Баягаль орчны төлөв байдлын тайлан”-г гаргахад өмнө нь ашигладаг байсан судалгааны үзүүлэлт, хяналт шинжилгээг ч өөр өнцгөөс харж шинэ шатанд гаргаж зөвхөн өнөөгийн төлөв байдлыг мэдээлэх байдлаар гаргах бус, тулгамдсан асуудлуудаас гарах гарц, зайлсхийх арга замууд, төлөвлөж байгаа гол стратегиудыг хамтад нь тодорхойлох нь чухалыг онцлов. Иймээс уг тайланг МБОИЗ-ийн Ногоон парламент, мэргэжлийн хороодоор хэлэлцүүлэн санал дүгнэлтийг Яаманд хүргүүлэхээр болов.

МБОИЗ-ийн Тэргүүний зүгээс МБОИЗ-ийн Усны хороо, Эрдэмтэн судлаачидийн зөвлөлийн Д.Басандорж, З.Батбаяр, н.Баасанжав, Химийн ухааны доктор н.Долгормаа, Д.Налжир зэрэг эрдэмтэн судлаачидын саналыг авч “Ногоон парламент”-ийн хуралдаанаар хэлэцүүлэхээр шилжүүлсэн ч санал дүгнэлт гаргалгүй хариуцлага алдсанд МБОИЗ-ийн парламент дүгнэлт хийж хариуцлагатай хандахыг анхааруулж байна.