Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдхи Иргэний танхимд энэ оны 11-р сарын 20-нд Ерөнхийлөгчийн тамгын газар, ҮАБЗ хамтран “Хариуцлагатай уул уурхай-Иж бүрэн ашиглалт, уурхайн хаалт нөхөн сэргээлт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, МБОИЗ-ын гишүүд идэвхтэй оролцлоо. Хэлэлцүүлэгт уул уурхайн нэрт эрдэмтэн судлаачид, зүтгэлтнүүд илтгэл тавьж, чухал мэдээллүүдийг өглөө. МБОИЗ-ийн гүйцэтгэх захирал, доктор Б.Эрдэнэ “Хариуцлагатай уул уурхай ба тулгамдсан асуудлууд” илтгэлийг тавилаа. Хэлэлцүүлгээс нэгдсэн зөвлөмж гарч, холбогдох байгууллагуудад хүргүүлэх болов.
МБОИЗ-ийн цөмийн ажлын хэсгийн дэд дарга Ч.Мөнхбаяр