“Тарьц, суулгац-2016” үзэсгэлэн худалдаа  Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд нээгдлээ.

Энэхүү үзэсгэлэн худалдаанд төрөл бүрийн мод, цэцэг, жимс, жимсгэний тарьц, суулгац, үр, хөрс, бордооноос гадна тэдгээрийг арчлах багаж, хэрэгсэл гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэгджээ. Мэргэшсэн төрийн бус байгууллагууд борлуулалт хийхийн зэрэгцээ үнэ төлбөргүй зөвлөгөө өгч арга зүйн туслалцаа үзүүлж байгаагаараа онцлогтой.

Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд МБОИЗ-ийн гишүүн 9 ТББ оролцож байна.

                                                                                                                              “Ногоон эргүүл” ТББ-ын тэргүүн Г.Володя

МБОИЗ-ийн Ногоон парламентийн гишүүн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн, “Ногоон эргүүл” ТББ-ын тэргүүн Г.Володя өөрийн 9 жилийн судалгаа, хөдөлмөрийн үр дүнд бий болгосон нэрийн бүтээгдэхүүн болох “Ширхэнцэг-1” хэмээн нэрлэсэн хөрс, био бордоогоо энэ үзэсгэлэн худалдаагаар дамжуулан  зах зээлд анх удаа танилцуулж байна. Одоогоор Г.Володя нь 10 сая тоо толгой бүхий чийгийн улаан хорхойн сүрэгтэй бөгөөд компостын технологийг ашиглан гарсан бүтээгдэхүүнээ энэхүү “сүрэг”-тэйгээ хамтран эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулан гаргаж байна.  “Ширхэнцэг-1” бүтээгдэхүүн нь гадаадаас импортлон оруулж ирэн “Соёолж” төв болон бусад худалдааны байгууллагын лангуугаар зарагдаж буй Герман, Финлянд, Орос, Хятадын хөвдөн хөрс хэмээн зарагддаг бүтээгдэхүүнүүдтэй чанарын хувьд адилхан, зарим ашигт бодисын агууламжийн үзүүлэлтүүдээрээ илүү өндөр бөгөөд   Монголд 100 хувь боловсруулан, давхар ариутгал хийн гаргаж буй бүтээгдэхүүн юм. Эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна.

Хашаандаа мод бут тарих, хүлэмжийн аж ахуй эрхлэх сонирхолтой хүн бүр эндээс хэрэгтэй бүхнээ олох боломжтой.

 “Хонгор говь” ТББ-ын тэргүүн, МБОИЗ-ийн Ногоон парламентийн гишүүн С.Тунгалаг,

НИТХ-ын гишүүн, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн дарга асан Б.Саранчимэг нар 

БОНХАЖЯ, “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар болон Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төсөл хамтран зохион байгуулж байгаа тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа 5 сарын 2-нийг хүртэл үргэлжилнэ.

Хүлэмжийн үзэсгэлэн худалдаа Барилгачдын талбайд /Туул рестораны зүүн талд/ явагдаж байна.

МБОИЗ-ийн гишүүн байгууллагууд

МБОИЗ-ийн гишүүн байгууллагууд