“Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийн хүрээнд “Геологи уул уурхайн хяналтын мэдээллийн систем”-ийг зохион бүтээжээ. Энэхүү системийг МХЕГ, жишиг гурван аймаг болох Төв, Сэлэнгэ, Өмнөговийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн улсын байцаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах юм.

Уурхай дээр шалгалт хийж байхдаа  ч ашиглаж болох уг хяналтын мэдээллийн систем шилэн байх аж. Хамтдаа хянацгаая.