“Тогтвортойхөгжил, ногоон хөгжлийн төлөөх эко сургуулиудын санаачилга”  төсөл зарлагдав.

 Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн төлөөх эко сургуулиудын санаачилга” төслүүдийг сонгон шалгаруулж, санхүүжүүлэхээр  “Эко сургуулиудын багш, сурагчдын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, байгальд ээлтэй амьдралын хэв маяг,зөв хандлагыг төлөвшүүлэх, санаачлагыг дэмжих замаар  тогтвортой хөгжил (ТХ), ногоон хөгжлийн (НХ) талаарх ойлголтыг бэхжүүлж тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ) олгох, улмаар орон нутаг дах манлайллыг бий болгох зорилго бүхий төсөл зарлагджээ.

Төслийн маягтыг (өргөдөл) http://www.mne.mn/mn/news/show/3193 веб хуудаснаас татан авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mne.mn/mn/news/show/3193 линкээр авна уу.