АХМАДУУДДАА ХҮЛЭЭН АВАВ

0
1069

Ахмадын баяраар байгаль орчны төлөө итгэл үнэмшилээрээ зүтгэж, залуучууддаа үлгэр дууриал болж явдаг МБОИЗ-ийн гишүүн ахмадууд болон МБОИЗ-ийн үе үеийн Тэргүүн нараа хүлээн авч ая дантай хүндэтгэлийн зоог барилаа.

Манай ахмадууд дунд УИХ-ын дарга асан,төр нийгмийн зүтгэлтэн Гавъяат эдийн засагч Ж.Гомбожав, хурандааЧ.Азар, Академич доктор Я.Дашжамц,Зүүн баруун салааг хамгаалж байдаг М.Жамбаа,Ц.Доржсүрэн, ойн хортон шавьж судлаач Доктор Д.Тэгшжаргал, Байгаль орчны ахмад ажилтан Х.Бадам нарын зэрэг олон алдартнууд байдаг юм.

Монгол Улс энэ өдрийг 1992 оноос эхлэн тэмдэглэж иржээ.

НҮБ-аас анх 1990 онд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргаснаар олон орон жил бүрийн аравдугаар сарын 1-ний энэ өдрийг ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах арга хэмжээг зохион байгуулах болсон аж.

Монгол Улсын хэмжээнд 300 мянга гаруй ахмад настан бий. Өнөөдрийн хөгжилд хүрэхэд ахмадуудын оруулсан хувь нэмэр асар их.

Ахмад буурлууддаа баярын мэнд хүргэж, эрүүл энх, урт удаан нас, хамгийн сайн сайхныг хүсье.

МБОИЗ-ийн ажлын алба