2017 оны 06-р сарын 05-ны өдөр тохиосон “Байгаль орчны өдөр” –ийг тохиолдуулан Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнийн санаачилгаар “Хариуцлагатай монголчууд” өдөрлөг боллоо. Тус арга хэмжээг Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үйл ажиллагааг дүгнэх, санал, туршлагаа солилцох баярын арга хэмжээ болгон тэмдэглэв. Өдөрлөгийн гол зорилго нь МБОИЗ ажлаа дүгнэхээс гадна, тэргүүн Б.Эрдэнэ хүмүүс хүрээлэн буй орчин, байгаль эх дэлхийгээ хайрлах, түүнд хандах хандлагаа өөрчлөхийн чухлыг дурьдаад, Монгол хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байх уриалгыг дэвшүүлсэн байна.

Дээрх арга хэмжээнд МБОИЗ-ийн удирдлагууд, БОАЖЯ-ны төлөөлөл, 21 аймгийн салбар зөвлөлийн дарга нар, Улаанбаатар хотын гишүүн байгууллагын төлөөлөл оролцож, ажил үйлсээ дүгнэхээс гадна байгаль орчны салбарт хариуцлагатай ажиллаж, шинэ санаачилга, тэргүүн туршлагуудыг нэвтрүүлсэн манлайлагч 7 ААН, хувь хүнийг “Эко –Элч” ээр тодруулж өргөмжилсөн юм. Цаашид жил бүр уламжлал болгон тэмдэглэж байх бөгөөд, энэ өдөр жилийн ажлаа тайлагнаж, ололт амжилтаа дүгнэж байхаар тогтсон байна.

МБОИЗ- ажлын алба