Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд БОАЖЯ-наас нээлттэй хаалганы өдрийг Сүхбаатарын талбайд энэ сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгт Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ, УЗ-ийн гишүүдээс гадна гишүүн байгууллагын төлөөлөл болох “Хөгжилд хүрэх түншлэл” ТББ, “Монголын байгаль эхийн аврал сан” ТББ болон орон нутгийн салбар зөвлөлийн Сэлэнгэ, Дархан –Уул, Баянхонгор, Завхан зэрэг аймгуудын төлөөлөл оролцож, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд сурталчилан танилцуулсан байна. Мөн тус өдөрлөгт Улаанбаатар хотод байрлах БОАЖЯамны харьяа Хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, Нийслэлийн Байгаль орчны газар, Аялал жуулчлалын газар, Агаарын бохирдлыг бууруулах газар болон байгаль орчны салбарт хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрийн газрын төлөөлөл, мэргэжлийн холбоод, ТББ, ААН-үүд, Их, дээд сургуулийн төлөөлөл, Эко сургуулийн сурагчид оролцсон байна. Өдөрлөгийн нээлтэд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, БОАЖ-ын Сайдын зөвлөх Д.Гансүх, У.Тунгалаг, ТЗУГ-ын дарга Х.Батжаргал, НХБТГ-ын дарга Т.Булган, ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа, ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин нар тус тус оролцжээ.
МБОИЗ- ажлын алба