Энэ жилийн Дэлхийн усны өдрийг “ЦЭНГЭГ УС-ТЭГШ ХҮРТЭЭМЖ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхийн усны өдрийн нэгдсэн арга хэмжээний нээлт болон “Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээ” төслийн үр дүнг танилцуулах уулзалт 2019 оны 3-р сарын 22-ны өдөр боллоо. БОАЖЯ, Туул голын сав газрын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас зохион байгуулсан уг арга хэмжээнд МБОИЗ-ийн Тэргүүн Б.Эрдэнэ, УЗ-ийн гишүүн Д.Ганболд, А.Оюунчимэг, Гүйцэтгэх захирал Т.Мөнхдорж, “Баруун Монголын экологийн төв” ТББ-ын Тэргүүн Б.Баттогтох нар оролцлоо.