Дэлхийн усны өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Ус хагалбарын төв цэг”рүү аялах аялал амжилттай болж өнгөрлөө.
Тус арга хэмжээнд “Монгол-Ус” ТӨҮГ, ШУТИС,ГУУС,Геологи-гидрогеологийн салбарын Гидрогеологи, инженер геологи,геоэкологийн мэргэжлийн эрдэмтэн багш нар, оюутнууд, Усны мэргэжлийн нэгдсэн холбоо, Монголын гидрогеологичдын холбоо, МБОИЗ-ийн ажлын алба, “Кожеговь” ХХК ,Биоэкологийн хүрээлэн зэрэг байгууллагуудын төлөөлөл бүхий 40 гаруй хүн оролцлоо.
Аяллын гишүүд Ус хагалбарын төв цэг болох хөшөө бүхий оргил дээр гаран тухайн төв цэгийн талаарх мэдээлэл танилцуулгыг эрдэмтэн доктор Н.Батсүх багшаас сонслоо. Мөн аялалд оролцогчид уулын оргил булаалдах, хөгжөөнт тэмцээн , бөх барилдах зэргээр тухайн газартаа өдрийг хөгжилтэй өнгөрүүлээд ирлээ.