Сар бүрийн 25-ны өдөр тогтмол зохион байгуулагддаг Ногоон парламентын ээлжит хуралдаан 3-р сарын 25-ны өдөр “Цэнгэг усны нөөц,байгаль хамгаалах төв”-ийн 2 давхрын хурлын танхимд боллоо.

Тус хуралдаанд: Ус түгээгч Д.Цолмонбаяр-өөрийн ажлын талаарх танилцуулга, Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын дарга А.Дашцэрэн-Монгол орны цэвдэгшлийн талаар, Урьдчилан цэвэрлэх байгууламжийн албаны дарга Б.Алтанхүү-Үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн талаар тус тус танилцуулж нээлттэй асуулт хариулт өрнүүлэв.