2019 оны 4-р сарын 7-нд “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг тохиолдуулан МБОИЗ-ийн Биологийн хорооноос санаачлан Ажлын алба, “ Ногоон гарц-хөгжил” ТББ-ууд хамтран зохион байгуулсан “Ногоон мөр” өдөрлөг боллоо. Тус өдөрлөгийн үеэр  МБОИЗ-ийн дэргэд явган болон дугуйн клубуудын нээлт болж Биологийн хорооноос ховор амьтан болох “Хүрэн баавгай”-н талаар танилцуулга хийлээ.

Өдөрлөгийн үеэр хөгжөөнт тэмцээн, буухиа тэмцээнүүд болж бүгд идэвхтэй оролцов. Хөдөлгөөн-Эрүүл агаар-Эерэг сэтгэл гэсэн нэгэн зорилготойгоор байгаль хамгаалах ариун үйлстэнүүд Ногоон мөр аянаа хүндэтгэлтэйгээр эхлүүллээ.

Санасан, санаачилсан үйлс бүхэн нь Ногоон мөртэй байхын ерөөлтэй сайхан өдөрлөг боллоо.