2019 оны 4-р сарын 2-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яамны газрын дарга нар болон МБОИЗ-ийн төлөөлөгчдийн уулзалт яамны хурлын “Хаан” танхимд боллоо.

Уулзалтанд  БОАЖЯ-ыг төлөөлж ТЗУ-ын газрын дарга М.Баярмагнай, НХБТ-ийн газрын дарга Т.Булган, ХБОБНУ-ын газрын дарга П.Цогтсайхан, АЖБЗ-ын газрын дарга С.Баясгалан , ХШҮДА-ын газрын дарга В.Жавзан, ОБЗ-ын газрын дарга Б.Оюунсанаа, УАӨГХА-ны газрын дарга Х.Батжаргал,  УН-ийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган, СГУ-ын хэлтсийн дарга Н.Баттулга, ТЗУГ-ын мэргэжилтэн М.Соёлмаа, МБОИЗ-ийг төлөөлж Тэргүүн Б.Эрдэнэ, УЗ-ийн гишүүн Ч.Хонгорзул, А.Оюунчимэг, ХХ-ны дарга Ж.Ганбаатар, ХХ-ны гишүүн Г.Төмөрмөнх, Гүйцэтгэх захирал Т.Мөнхдорж, АА-ны мэргэжилтэн Ч.Дулмаа нар оролцов.

Тус уулзалтаар БОАЖЯ болон МБОИЗ-ийн хооронд байгуулсан 2018-2020 оны  хамтын ажиллагааны  гэрээний биелэлтийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, МБОИЗ-ийн 2018 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн дүнг танилцуулж, гэрээний тайланг хэлэлцлээ.

БОАЖЯ-ны зүгээс манай 2018 оны ажлын үр дүнгийн гүйцэтгэлд хангалттай сайн үнэлгээ өгсөн байна. Мөн 2018-2020 оны хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, тодотгох асуудлуудаа хэлэлцсэн үр дүнтэй уулзалт болж өнгөрөв.