“ШУВУУЛАХУЙН ӨВ СОЁЛ” ТАНИН МЭДЭХҮЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

0
1831

МБОИЗ-ийн Биологийн хорооноос зохион байгуулсан “Монголчуудын шувуулахуйн өв соёл, уламжлал, шинэчлэл” танин мэдэхүйн лекц, үзүүлэнт танилцуулгын арга хэмжээ үр дүнтэй, сайхан боллоо. Тус арга хэмжээнд “Монголын шувуу хамгаалах төв”-ийн судлаач, хөтөлбөрийн менежер И.Сарангэрэл “Шувуулахуйн өв соёл болон түүхэн хөгжил, тулгамдаж буй асуудал” сэдвээр лекц уншлаа.

       Мөн “Монголын Шувуулахуйн холбоо”-ны Тэргүүн Д.Отгонсайхан, Удирдах зөвлөлийн дарга Б.Болдбаатар нар “Шувуулахуйд хэрэглэгддэг махчин шувууд, тэдгээрийн онцлог”, “Анч махчин шувуудыг Шувуулахуйд хэрхэн сургах арга зүй, анхаарах зүйлс” сэдвээр сонирхолтой мэдээлэл өглөө. Шувуу сургагч Б.Батнягт, н.Билгээ нар ойрын зайд шувуудыг дуудан нисгэх үзүүлбэрийг амьд идлэг шонхортой ирж үзүүллээ. Шувуулахуйтай холбоотой үзүүлэн, ном, сэтгүүл, тараах материалаар арга хэмжээнд оролцогчдод зориулсан жижиг үзүүлэн гаргаж танин мэдэхүйн мэдээлэл түгээлээ.

      Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” /Биологийн хороо С.Дамдинсүрэн/-ээс Монголын Шувуулахуй, шувуу хамгаалах үйлсэд зориулан 1-сая төгрөгийн хандив өргөв. Танин мэдэхүйн лекц, үзүүлэнт арга хэмжээнд Байгаль орчны ТББ-ууд, иргэд, оюутан сурагчдын төлөөлөл 60 орчим хүн хүрэлцэн ирж оролцлоо.