Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.
Уг захирамжаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг Нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялаг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хориглосон байна.