ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ.

0
1229

    “Туул голын сав газар”-аас санаачлан зохион байгуулж 2019 оны 04-р сарын 13-ны Бямба гарагт Туул голын эрэг дагуу үүссэн хог хаягдлыг түүж цэвэрлэгээ хийлээ.

Тус цэвэрлэгээнд Туул голын сав газрын захиргааны олон нийтийн зөвлөл, МБОИЗ-ийн гишүүн Төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Фургонтой аавууд ТББ-ын гишүүд нэгдэж Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Баянзүрхийн гүүрний зүүн талын гол дагуух хогийг цэвэрлэлээ.

Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр Туул голын эрэг дагуух цэвэрлэгээнд сайн дураараа нэгдэж, байгаль хамгаалах үйлсэд идэвхи зүтгэлтэй оролцож, үргэлж бусдыгаа үлгэрлэж байдаг гишүүддээ талархал илэрхийлье. D