Улаанбаатар дахь Олон улсын дунд сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Усны төлөө гүйцгээе” арга хэмжээ Үндсэний цэцэрлэгт хүрээлэнд Ням гарагт боллоо.

    1,8км, 4,2км, 9,6км гэсэн 3 зайд зохиогдсон тус гүйлтэнд олон иргэд, хүүхдүүд оролцлоо. Тус арга хэмжээ, гүйлтэнд оролцогчдын бүх орлогыг Байгаль орчны төлөө тогтвортой үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагад хандив болгон өгдөг.

     Энэ жилийн гүйлтийн бүх орлогыг МБОИЗ-ийн гишүүн “Туулын хар шугуй” ТББ-д хандивлахаар зохион байгуулагчид нь шийдсэн болно.

      Гүйлтэнд МБОИЗ-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхдорж, АА-ны мэргэжилтэн Ч.Дулмаа болон гишүүн ТББ-ын төлөөлөл З.Доржпалам, О.Наранцогт нар гэр бүлийн хамтаар оролцлоо.