АГААР ОРЧНЫ БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ.

0
1674

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” ажлын хүрээнд 05-р сарын 10-ны өдөр “Улаанбаатар” паласт “АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” чуулганыг зохион байгууллаа. Чуулганд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Статистикийн газрын дарга Ц.Заяхүү тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон  зургаан дүүрэгт ажиллах орон тооны бус 4604 ажилтан, иргэдийн төлөөлөл, МБОИЗ-ийн гишүүн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

  Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт орон тооны бус ажилтнууд авч, агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс хийж, хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулах, сурталчлах, цаашлаад иргэд өөрсөддөө хяналт тавих боломж нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байна.

          4-р сард Чингэлтэй дүүрэгт явагдсан Орчны бохирдлын судалгаанд манай гишүүн байгууллагуудаас 13-н Төрийн бус байгууллагын төлөөлөл оролцон өөрсдийн хариуцсан хороодод идэвхитэй ажиллан ажлын үр дүнгээ нэгтгэн ажлаа тайлагнасан.