“БАГАНУУРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГИЙН ТӨСӨЛ”-ИЙН ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

0
1862

Өнөөдөр буюу 2019 оны 6-р сарын 25-ны өдрийн 14 цагаас Цэнгэг усны нөөц, Байгаль хамгаалах төвийн Их танхимд “Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн ХНҮ-ний тайлангийн төсөл”-ийг танилцуулах, холбогдох талуудын дунд хэлэлцүүлэх,  санал авах,   боломжит саналуудыг тайлангийн төсөлд тусгах зорилготой хэлэлцүүлэг боллоо.

 Хэлэлцүүлэгт тус төслийг санжүүлэгч МИНИС төслийн танилцуулгыг Төслийн олон нийт хариуцсан мэргэжилтэн н. Алтай хийв.

Үүний дараа  тайлангийн төслийг боловсруулагч Green Trends ХХК-ын захирал н. Баярсайхан  “Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн  хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төсөл”-ын  талаар танилцуулж,  мэдээллийг дэлгэрэнгүй хүргэлээ.

 Тус төслийн зорилго нь Байгаль орчны болон нийгмийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдэд Багануурын уурхайгаас үзүүлэх хуримтлагдах нөлөөлөл мөн түүнчлэн Багануур, Таван Толгойн уурхайн бүс нутгууд дахь бусад төсөл, үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэх хуримтлагдах нөлөөллөөс үзүүлэх нөлөөллийг үнэлэх явдал юм.

 Багануурын нүүрсний уурхайн ХНҮ-ын зорилтууд нь:

  • Багануурын нүүрсний уурхайн өргөтгөлийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг байгаль орчны үнэлгээний шилдэг туршлага,  Дэлхийн банк/ ОУСК-ийн шилдэг туршлагууд болон хамгааллын бодлогын дагуу үнэлэх
  • Бүсчилсэн хөгжлийн төслүүдийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг мөн Дэлхийн банк/ ОУСК-ийн шилдэг туршлагууд болон хамгааллын бодлогын дагуу үнэлэх, дэмжигч болон бусад гуравдагч этгээдийн хэрэгжүүлэх менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн үйл ажиллагаанаас үүсэх байгаль орчны болон нийгэм-эдийн засагт үзүүлэх хуримтлагдах сөрөг нөлөөллийг багасгах гэсэн 2 чиглэлээр  судлагдсан байна.

Өнөөдрийн арга хэмжээнд БОАЖЯ, Эрчим хүчний яам, Хот төлөвлөлтийн газар, “Их сургуулиудын хотхон” төслийн төлөөлөл, Цахилгаан станцуудын төлөөлөл,  МУИС, ШУТИС, АШУИС, МУБИС-дын эрдэмтэн багш нар, МБОИЗ-ийн гишүүн байгууллагын төлөөлөл нийт 32 хүн оролцож төслийн багийнхнаас асуулт асууж, өөр өөрсдийн саналыг хэллээ.

Манай МБОИЗ-ийн гишүүн байгууллагуудаас Н.Наранцэцэг / Байгаль эхийн аврал сан /, Ч. Алтанцэцэг / Монголын маркшейдрын холбоо/ ШУТИС-ын багш, Г.Уранчимэг/Цөлжилттэй тэмцэх газар / Х.Сувдаа /Урагш дэвших холбоо ТББ/ , АА-ны мэргэжилтэн Ч.Дулмаа нар оролцлоо.