АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ДЭВШИЛТЭТ ТЕХНИК-ТЕХНОЛОГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

0
1000

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон  МБОИЗ ТББ-ын хамтарсан гэрээний ажлын хүрээнд 2019 оны 09-р сарын 05-ны өдрөөс эхлэн “Дэвшилтэт техник-технологийн мэдээллийн төв”-ийн үйл ажиллагаа эхэллээ.

 Тус мэдээллийн төвийн гол зорилго нь Улаанбаатар хотын гэр хорооллын дунд агаар, орчны бохирдлыг бууруулахад нэн тэргүүнд нэвтрүүлэх шаардлагатай дэвшилтэт техник технологийн мэдээлэл сурталчилгааны төв байгуулан, иргэд олон нийтэд мэдлэг мэдээлэл, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, дадал хандлагыг өөрчлөх нөлөөллийн арга хэмжээнүүдийг олон талын оролцоотой зохион байгуулан ажиллахад  оршино.  Мэдээлийн төвөөр дамжуулан дэвшилтэт техник технологийг сурталчилж, мэдээллийг хүртээмжтэй болгох, иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах, асуумж судалгаа авах, хяналт мониторинг хийх арга зүйн удирдамжаар хангах зэрэг ажлуудыг хийнэ.

 Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор нэгдсэн ААН, байгууллагуудтай хамтран Монголдоо үйлдвэрлэж байгаа болон гадаад улсуудаас имфортлон борлуулж байгаа халаалтын төрөл бүрийн техник- технологийн тоног төхөөрөмж, гэр байшингаа дулаалах-дулаан алдагдлыг зогсооход хэрэгцээтэй төрөл бүрийн материалууд, сайжруулсан түлш болон стандартын зуух зэргийг тус төвдөө  байрлуулан сурталчлах зорилготойгоор ажлаа эхлүүлээд байна.

  Баянзүрх дүүргийн 9-р хороо Шар хадны эцэст байрлалтай бие даасан объектод 50м2 талбай бүхий 2 өрөөг тохижуулан ажиллаа эхлэв. Цаашид Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдэд мөн адилхан үйл ажиллагаа бүхий хоёр мэдээллийн төвийг нэмж нээхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.