Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” ажлын хүрээнд шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаагын нэг нь нийслэлийн зургаан дүүрэгт ажиллах орон тооны бус 4604 ажилтнаар дамжуулан гэр хорооллын айл өрхүүдэд мэдээлэл түгээх, орчны хяналтыг хийлгэн ажиллуулах билээ.
Өнөөдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн орон тооны бус ажилтнуудыг ээлжит сургалтад хамруулан “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Сайжруулсан түлшийг борлуулах, түгээх зориулалттай Сайжруулсан түлшний Хангамжийн төв, Борлуулалтын цэгүүд, Сайн картны танилцуулга, Мэргэжлийн хяналтын баг агаарын бохирдлын эсрэг тэмцэлд ямар чиг үүрэгтэйгээр оролцож байгаа гээд бусад мэдээллийг холбогдох албаны хүмүүс нь өглөө. Сургалтад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол нар оролцлоо.
Чингэлтэй дүүрэгт явагдаж буй Орчны бохирдлын судалгаанд манай гишүүн байгууллагуудаас 13-н Төрийн бус байгууллагын төлөөлөл оролцон өөрсдийн хариуцсан хороодод идэвхитэй ажиллан ажлын үр дүнгээ нэгтгэн ажлаа сар бүр тайлагнан ажиллаж байна.